Алтайн сүрлэг оргилуудаар: Баян-Өлгийн байгаль, соёлын гайхамшиг
arrow_back All Trips
Copied!
Adventure Tours

Алтайн сүрлэг оргилуудаар: Баян-Өлгийн байгаль, соёлын гайхамшиг

schedule 5 Days / 4 Nights groups Max 25 Pax terrain Challenging wb_sunny June to September location_on Ulaanbaatar

Trip Overview

Энэхүү аялал нь Монгол орны хамгийн өндөр цэг Алтай Таван Богдын сүрлэг мөнх цаст оргилууд болон Потанинын мөсөн голыг өөрийн биеэр үзэж, байгалийн дахин давтагдашгүй хүчийг мэдрэх ховорхон боломжийг олгоно. Бид цаг хугацааг хэмнэсэн агаарын тээврийг сонгосноор та замын ядаргаагүйгээр ердөө тавхан хоногийн дотор Сүүн гол, Хотон, Хурган нуур болон Бага Түргэний хүрхрээ зэрэг баруун хязгаарын сор болсон үзэсгэлэнт газруудаар саатах юм. Байгалийн гоо үзэсгэлэнгээс гадна 6000 жилийн түүхтэй бүргэдээр ан хийх нүүдэлчдийн хосгүй өв соёлтой танилцаж, Казак түмний өвөрмөц ахуй, гар урлалын ертөнцөөр аялах нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой. Нэг өдөрт дөрвөн улирлын өнгийг тольдож, түүхэн тулааны жимээр алхан, одод түгсэн тэнгэрийн дор түүдэг гал тойрон суух энэхүү хөтөлбөр нь таны амьдралын хамгийн нандин бөгөөд эрч хүчээр дүүрэн дурсамжуудын нэг байх болно.

ОНЦЛОХ ХЭСГҮҮД (HIGHLIGHTS)

  • Монгол орны дээвэрт хүрэхүй: Монгол орны хамгийн өндөр цэг, мөнх цаст Алтай Таван Богдын сүрлэг оргилуудыг (Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага) дэргэдээс нь тольдож, төрийн тахилгаат Ерөнхийлөгчийн овоонд бараалхах.

  • Мөсөн голын гайхамшиг: Монгол орны хамгийн том мөсөн гол болох 14 км урт Потанинын мөсөн голын дээгүүр алхаж, байгалийн агуу хүчийг мэдрэх.

  • Нэг өдөр - Дөрвөн улирал: Алтай Таван Богдын тогтворгүй атлаа үзэсгэлэнт цаг агаарын өөрчлөлт, нэг өдрийн дотор нар шарж, цас хаялах байгалийн сонин үзэгдлийг биеэр туулах.

  • Хотон, Хурган нуурын үдэш: Өндөр уулс, ой модоор хүрээлэгдсэн тунгалаг уст нуурын хөвөөнд, түүдэг гал тойрон суун мартагдашгүй дурсамж хуваалцах хээрийн аяллын гайхамшиг.

  • Түүхийн жимээр: Сүүн цагаан өнгөтэй Цагаан голын эрэг болон эртний түүхийн гэрч болсон Билүү толгойн хадны сүг зургуудыг үзэж, Ойрад Монголчуудын түүхт тулааны талбараар аялах.

  • 6000 жилийн өв соёл: Баруун Алтайн сүрлэг уулсын дунд бүргэдээр ан хийх нүүдэлчин соёлыг өдгөө хүртэл хадгалж яваа бүргэдчин айлд зочилж, тэдний өвөрмөц ахуй, зочломтгой зантай танилцах.

  • Бага Түргэний хүрхрээ: Онгон зэрлэг байгаль дунд хавцлаас буух 15 метрийн өндөр хүхрээний сүр хүч, байгалийн төгс зохицолд гэрэл зураг буулгах.

  • Казак түмний гар урлал: Өлгий хотын захаас казак ястны уламжлалт хээ хуар шингэсэн гар урлалын бүтээгдэхүүнүүд болон нүүдэлчин соёлын давтагдашгүй өвийг сонирхох.

map

Day-by-Day Itinerary

Өглөө 05:30 цагт шинэ нисэх буудал дээр цуглах.

Бидний аялал Чингис Хаан нисэх буудлаас 07:30 минутад Улаанбаатар Өлгий чиглэлийн онгоцонд сууснаар эхэлнэ. Өлгий хотод орон нутгийн цагаар 09:30 цагт газардсаны дараа Алтай Таван Богдын зүг хөдөлнө.

Байгалийн унаган төрхөө хадгалсан мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувуудын өлгий болсон Алтайн их уулсын дунд бидний аялал үргэлжилнэ

Оройн хоолоо замд боолтоор идэх ба Алтайн Таван Богд уулын бэлд ойрхон байрлах үзэсгэлэнт нуурын хөвөөнд байрлах хээрийн отог дээр орой 19:00 цагийн үед хүрэлцэн ирнэ.

Та өглөө эртлэн босож нуурын усанд тольдсон Алтайн сүрлэг уулсын үзэмжийг гэрэл зурагт буулгах боломжтой.

Өглөөний цайгаа уугаад цааш аяллаа үргэлжлүүлэн Алтайн Таван Богд хайрханд бараалхана.

Энэ өдөр бид төрийн тахилга үйлддэг Ерөнхийлөгчийн овоо, Потанинын мөсөн голыг үзэж сонирхоно. Алтай Таван Богд уул нь Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага бүхий 6 мөнх цаст оргилтой.

Цаг агаарын хувьд Монгол орны хамгийн тогтворгүй газруудын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдөр, нэг цагийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улирлын шинжийг та тэндээс харж болно гэсэн үг.

Алтай Таван Богдын өвөрт өнгөрүүлсэн гайхалтай аяллын дараагаар бид байгалийн үзэсгэлэнт Хотон, Хурган нуурыг үзэхээр аяллаа үргэлжлүүлнэ. Замдаа байгалийн нэгэн өвөрмөц бүтээл болох Цагаан голыг (Сүүн гол), их түүхийн гэрч болсон Билүү толгойн хадны сүг зургуудыг үзнэ.

Бидний очих газар нь Түүхэнд Хотон нуурын тулаан гэж тэмдэглэгдсэн. Ойрад Монголын цөст хөвгүүдийн цөсийг хөөргөж, зүрхийг дэлсүүлсэн тулалдаанд Ойрадын зүүн гарын цэргүүд Манжийн 20000 цэргийг бут ниргэж Халх Монголыг манжаас салгахын төлөөх тэмцлийг хийж байсан ажээ.

Цэнгэг уст Хотон нуур, Хурган нуурууд нь ой мод бүхий өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэмж төгс сайхан газар юм. Нуурын ойр орчмоор явган алхаж сонирхоод орой хээрийн аяллын тогоочийн бэлтгэсэн амтат хоолоо идсэний дараа түүдэг гал тойрон сууж мартагдашгүй дурсамжаа хуваалцана.

Баян-Өлгий аймгийн 7 гайхамшгийн нэг болох Бага Түргэний хүрхрээ нь мөнх цаст уулсаас эх аван урсаж, байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд Бага Түргэний хавцлаас буудаг 15 метр өндөр хүрхрээ юм. Эргэн тойрны уул, ус, байгалийн үзэмж нь Монголын орны баруун бүс нутгийн хамгийн үзэсгэлэнт газар гэж хэлж болохоор гайхамшигтай.

Цааш аяллаа үргэлжлүүлэн мөнх цаст Цэнгэл хайрханы өвөр бэлд нутаглах улсын алдарт бүргэдчин, малчин нэгэн айлд зочилж, ахуй аж амьдралтай танилцан сонирхолтой яриа өрнүүлнэ. Бүргэдээр ан хийх уламжлал нь төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдан ирсэн. Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн нь манай Казак түмэн юм.

Өглөөний цайны дараа бид Цэнгэл хайрхандаа аян замаа даатгаад Өлгий хотын зүг хөдөлнө.

Өлгий хоттой танилцах аялал хийж Найрамдал толгойгоос аймгийн төвийг бүхэлд тольдож харах, орон нутгийн бэлэг дурсгал, бараа бүтээгдэхүүн сонирхож аймгийн захаар хэснэ. Та эндээс нүүдэлчин соёлын өв болсон хээ хатгамал, казак ястны ахуй, соёлыг шингээсэн хээ хуар бүхий цүнх, малгай, хэтэвч зэрэг олон зүйлсийг сонирхож болно.

Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, Алтайн сүрлэг уулсаар аялсан 5 өдрийн аялал маань өндөрлөж Өлгий – Улаанбаатар чиглэлийн өглөөний нислэгээр бид гэрийн зүг буцна.

map

Destinations

hiking

Included Activities

checklist

What's Included

check_circle

Included

  • check Аяллын даатгал
  • check Хил орчим аялах зөвшөөрөл
  • check Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • check Орон нутгийн жуулчны аяллын хөтөч тайлбарлагч
cancel

Not Included

  • close УБ - Өлгий - УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийз
  • close Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • close Хувийн хэрэглээний зардал

You May Also Like