Хэнтий аймгийн түүхэн 8 өдрийн аялал
Trip Overview
Цааш аялал үргэлжилж Балдан Бэрээвэн хийд-д хүрч, Монголын томоохон хийдүүдийн нэг байсан, байгальтайгаа төгс зохицсон соёлын дурсгалтай танилцана. Та ойн бүс, боржин чулуун тогтоц, нам гүм орчныг мэдрэхээс гадна хийдийг тойрон гороолох, шувуу ажиглах боломжтой.
Аяллын дунд хэсэгт Онон голын сав дагуу аялж, Өглөгчийн хэрэм, Рашаан хад зэрэг түүхэн дурсгалт газруудыг үзнэ. Мөн Монголын нууц товчоонд дурдагддаг нутгаар аялж, байгалийн онгон дагшин орчин, ховор шувуудыг ажиглах боломж бүрдэнэ.
Үргэлжлүүлэн та Биндэр, Батширээт, Дадал сумдын бүс нутгаар аялж, Онон гол-ын хөвөөнд амарч, нутгийн айлд зочлон нүүдэлчдийн ахуй амьдралтай танилцана. Мөн Дуурлиг нарсны хүннүгийн булш, Бэрхийн далд уурхайн музей зэрэг түүх, археологийн чухал дурсгалуудыг үзэх болно.
Аяллын сүүлийн хэсэгт Аварга Тосон нуур болон Монголын түүхэн бүтээлд зориулсан цогцолборуудыг үзэж, тал нутгийн уудам байгаль, нүүдэлчдийн соёлыг бүрэн мэдэрснээр аялал өндөрлөнө.
Энэхүү аялал нь түүх соёл сонирхогчид, байгальд ойр амрах хүсэлтэй аялагчид, Монголын нууц товчооны мөрөөр аялж, Чингис хааны түүхэн замналыг дагахыг хүссэн хүмүүст онцгой тохиромжтой.
Онцлох хэсгүүд
Хар зүрхний Хөх нуур: Тэмүүжин Хамаг Монголын хаан ширээнд сууж, "Чингис хаан" цол авсан түүхэн газар.
Балдан Бэрээвэн хийд: Монголын буддын шашны хамгийн том хийдүүдийн нэг, боржин чулуун тогтоц бүхий байгалийн баянбүрд.
Өглөгчийн хэрэм ба Рашаан хад: Түүхэн олон үеийн дурсгалыг хадгалсан байгалийн чулуун хэрэм, хадны сүг зураг.
Дадал сум (Гурван нуур): Их хааны мэндэлсэн нутаг, домогт Хажуу булаг болон Бодачирын эмбүүл.
Тэнгэрийн андгай цогцолбор: Тэмүүжин, Жамуха нарын анд бололцсон түүхийг өгүүлэх Батноров сумын сүрлэг хөшөө дурсгал.
Аварга Тосон нуур: Эртний Аварга ордын туурь болон рашаан сувилал бүхий үзэсгэлэнт нуур.
Day-by-Day Itinerary
Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхэд манай баг таныг тосон авч зочид буудалд хүргэнэ. Хөтөчтэйгөө уулзаж аяллын маршрутын талаар дэлгэрэнгүй зааварчилгаа авна. Орой нь хотын төвөөр зугаалж, Монголын орчин үеийн хэмнэлийг мэдрэх боломжтой.
Улаанбаатар
хотоос өглөө эрт хөдөлж Багануур хотоор дайрч Хэрлэн голыг гүүрээр гарч Хар
зүрхний хөх нуур явна. Хар зүрхний Хөх нуур нь 1189 онд Тэмүүжин Хамаг Монголын
хаан ширээнд өргөмжлөгдөж Чингис хаан цолыг авсан газар болно. Жуулчны баазад
хоноглоно. (Энэ өдөр мөн шууд Балдан Бэрээвэн хийд явж болно. Улаанбаатар
хотоос 280км засмал замаар явж цааш шороон замаар аяллаа үргэлжлүүлж 60км явж
хүрнэ.)
Өглөө Хар зүрхний
Хөх нуураас хөдөлж Хангал нуураар дайрч
Бэрээвэн хийдэд хүрч хоноглоно. Бэрээвэн буюу Балдан Барайвун гэдэг нь санскрит
хэлний дрепун гэдэг “оргилон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд
байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг
Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийнхан ярьдаг. Цагтаа 5000-6000
ламтай монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг байжээ. 1850 оны үед гол дуганд
зарим нэг өөрчл өлт хийгдсэн бөгөөд энэ үе оргил үе нь байсан. 1937 онд
устгасан бөгөөд үүнээс хойш 60 жил хүн ирэхийг хориглосон шийдвэр гаргасан
байдаг. Бэрээвэн хийдийн ойр орчим нь боржин чулуун тогтоцтой нарс шинэсэн
ойтой бөгөөд урд талдаа жижиг нууртай. Мөргөлчид Бэрээвэн хийдийг бүтэн тойрч
гороолдог. Мөн ойн жижиг шувууд харах боломжтой. Баазад хоноглоно
Өглөө хийдийг
орхин Онон голын зүгт Хорхоногийн хөндийг уруудан аялах болно. Замдаа Биндэр,
Батширээт, Өмнөдэлгэр гурван сумын зааг нутгийн тахилгат Биндэр овоо болон
эртний дурсгалт Өглөгчийн хэрэм, Рашаан хад, Монголын нууц товчоонд гардаг
Хулдгар хун зэрэг газрыг үзнэ. Мөн Хурхын хөндийн ховор шувууд тааралдах боломжтой.
Орой Онон голын хөвөөнд очиж хоноглоно. Галын наадам хийж болно. Майханд
хоноглоно. Нутгийн айлаар зочилж ахуй амьдралтай танилцана. (Энэ өдөр Өглөгчийн
хэрэмийн урд байх Өглөгчийн хэрэм эко бааз дээр хоноод маргааш аяллаа
үргэлжлүүлж Биндэр сумын Нарсан ойн хүрээлэн, Яргуй хавцал, Их хуралдай
цогцолбор зэргийг үзээд жуулчны бааз эсвэл зочид буудалд хонох боломжтой)
Энэ өдөр Биндэр
сумын ойроцоох нутгийн түүх соёл, байгалийн дурсгалуудтай танилцана. Чингисийн
тоонот жуулчны баазад очиж хоноглоно
Энэ өдөр
Баян-Адрага суманд байх Дуурлиг нарсны хүннүгийн булш, Хатадын дурсгалтай
танилцаад Онон голыг гүүрээр гарч Дадал сумын 3 нуурын Амралтанд очиж
хоноглоно. Хажуу булаг Чингисийн хөшөө Балж гол, Бодачирын эмбүүл, Гэнэнпил
хатны гэрийн буйр зэргийг үзэж сонирхоно. (Энэ өдөр мөн Баян адарга сумын
дэргэд байрлах Дуурлиг баазад хонох боломжтой. Нарсан ойгоор алхах амрахад
таатай. Хэрэв Баян-Адарга суманд хоновол маргааш нь өдөр нэмэгдэж Дадал сум
хүрч хононо.)
Энэ өдөр Норовлин
сумын Шихихутаг цогцолбор, Батноров сумын Тэнгэрийн андгай хөшөөт цогцолбор,
Бэрхийн далд уурхайн музей үзээд Чингис хотод хүрч зочид буудалд хононо. Мөн
аймгийн шинэ музей үзэх боломжтой. (Энэ өдөр Тэнгэрийн андгай хөшөөт
цогцолборыг үзэж сонирхоод Батноров сумын дэргэд байх Талын түмэн адуу кемпед
хоноглох, морь унах, малчин ахуй амьдрал, тайга нохойн соёлыг судлах
боломжтой)
Өглөөний цайны дараа Хэрлэн голын хөндийгөөр зорчин Улаанбаатар хот руу буцна. Нийслэл хотод ирснээр Их Хааны өлгий нутгаар хийсэн түүхэн танин мэдэхүйн адал явдалт аялал маань өндөрлөнө.
Included Activities
What's Included
Included
- check Тээвэр
- check Мэргэжлийн хөтөч, туршлагатай жолооч
- check Байр
- check Үзвэр үйлчилгээ, аяллын хөтөлбөрт багтсан үйл ажиллагаа
Not Included
- close Олон улсын болон дотоод нислэг
- close Даатгал
- close Хувийн хэрэглээ (ундаа, нэмэлт хоол, бэлэг дурсгал)
- close Нэмэлт үйлчилгээ (морь унах, завь, тусгай тур г.м)