Наадмын тусгай аялал 2026: Монгол орны онцлох үзэсгэлэнт газрууд ба наадмын баяр
Trip Overview
Монгол Наадам: Эрийн гурван наадам
Наадам бол ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгэгдсэн, Монгол үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон хамгийн том баяр юм.
Үндэсний Бөх:
Жингийн зааггүй, цаг хугацааны хязгааргүй барилдаан. Бөхчүүд зодог, шуудаг өмсөн "шонхор" шувууг дуурайн дэвж, хүч чадал, уран мэхээ уралдуулж Улсын цолд хүрдэг.
Хурдан морь:
15–30 км хол зайд уралддаг тэсвэр хатуужлын шалгуур. Хурдан хүлгүүдийг 7–13 насны хүүхдүүд унаж уралдах бөгөөд түрүүлж ирсэн морьдыг "Айргийн тав" хэмээн цоллодог.
Үндэсний сур:
Эртний уламжлалт эвэр нумаар 60–75 метрийн зайд буй
"сур" хэмээх арьсан байг харвадаг. Харваачид онох бүрт засуул
уухайлан түрлэг өгч, монгол хүний цэц мэргэнийг сорьдог.
Энэхүү 15 хоногийн аялал бол зүгээр нэг үзвэр биш, Монгол орны оршин тогтнохуйн мөн чанарыг таниулах "Цогц аялал" юм. Бид танд Монголын хойд хязгаарын хөх тайгаас өмнөд говийн алтан элс хүртэлх хамгийн сор газруудыг нэг дор үзэх "Full Loop" буюу бүтэн тойрог замыг санал болгож байна. Энэхүү аяллын хамгийн үнэ цэнтэй хэсэг нь Хөвсгөл нуурын эрэг дээрх орон нутгийн Наадам бөгөөд та төвлөрсөн их хөл хөдөлгөөнөөс хол, байгаль эх болон нутгийн малчидтай хамт жинхэнэ нүүдэлчдийн баяр цэнгэлийг хамгийн ойроос мэдрэх болно.
Аяллын явцад та орчин үеийн Улаанбаатар хотоос эхлээд 13-р зууны эзэнт гүрний нийслэл Хархорин, сая сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн өлгий Баянзаг хүртэлх цаг хугацааны аялал хийхээс гадна малчин айлд зочлон морь, тэмээ унаж нүүдэлчин ахуйтай биеэр танилцана. Бид адал явдал болон тав тухыг төгс хослуулж, орой бүр таныг тохилог гэр бааз, халуун рашаан, чанартай хоол хүнсээр хангахыг эрхэмлэдэг. Гэрэл зурагчин бүрийн мөрөөдлийн байршлуудыг багтаасан энэхүү аялал нь Монгол орныг бүхэлд нь таньж, зүрхэндээ насан туршдаа хадгалах нандин дурсамжийг бүтээхийг хүсэж буй хэн бүхэнд зориулсан төгс сонголт байх болно.
Онцлох хэсгүүд:
Уламжлалт Наадам: Хөвсгөл нуурын эрэг дээрх нутгийн иргэдийн дотно, халуун амьсгалтай наадам.
Байгалийн 5 өнгө: Тайга, нуур, галт уул, хээр тал, говь цөлийг нэг дороос үзэх "Full Loop" аялал.
Түүхийн жимээр: Амарбаясгалант, Хархорин, Баянзаг зэрэг Монголын түүхийн хамгийн чухал цэгүүд.
Нүүдэлчний соёл: Нутгийн айлд зочлох, морь болон тэмээ унах, ардын урлагийн тоглолт үзэх.
Day-by-Day Itinerary
Нисэх онгоцны буудалд манай аяллын баг таныг угтан авч,
зочид буудалд хүргэж өгнө. Түр амралтын дараа Улаанбаатар хотын аялал эхэлнэ.
Монголын Бурхан шашинтны төв, заавал үзэх ёстой газруудын нэг болох Гандантэгчинлэн
хийдээр зочилно. Энд та сүсэгтэн олны мөргөл, лам нарын уншлага болон
дэлхийд томоохонд тооцогдох Мэгжид Жанрайсиг бурхныг үзэх боломжтой. Үргэлжлүүлэн
Монголын түүх, соёлыг чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл тольдон харуулдаг Монголын
Үндэсний музейг үзнэ. Мөн нийслэл хотын төв талбай болох Сүхбаатарын
талбайгаар зочилно.
- Байрлах газар: 4 одтой зочид буудал.
- Хоол: Үдийн хоол, Оройн хоол.
Өглөөний цайны дараа Монголын хамгийн том, үзэсгэлэнтэй
хийдүүдийн нэг болох Амарбаясгалант хийд рүү хөдөлнө. Бүрэнхаан уулын
бэлд, амар амгалан хөндийд орших энэхүү хийдийг Монголын анхны шашны тэргүүн
Занабазарын дурсгалд зориулж 1727-1736 оны хооронд барьсан юм. Архитектурын
гоёмсог шийдэл, анхны төрхөө хадгалж үлдсэнээрээ алдартай тус хийд 1930-аад оны
их хэлмэгдүүлэлтээс хэсэгчлэн амьд үлдэж чадсан юм. Хийдээр зугаалж, лам нарын
өдөр тутмын амьдралтай танилцан, байгалийн үзэмж болон уран барилгын зургийг
авах боломжтой.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Монголын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл
нуур руу аяллаа үргэлжлүүлнэ. Тал хээрээс ой мод бүхий толгод болж өөрчлөгдөх
байгалийн үзэмжийг тольдон өдөржин явна. Замдаа нутгийн малчин айлаар зочилж,
нүүдэлчин ахуй соёл, өдөр тутмын амьдралтай нь танилцана. Үдээс хойш Хөвсгөл
нуурын байгалийн цогцолбор газарт байрлах гэр бааздаа хүрч ирнэ. 2,700 км²
гаруй талбайг хамрах тус нуур нь тайга, тунгалаг ус, хүйтэн горхи, ногоон
нугаар хүрээлэгдсэн байгалийн гайхамшиг юм.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Наадмын мэнд хүргэе! Өнөөдөр та Хөвсгөл нуурын эрэг дээр
зохион байгуулагдах орон нутгийн наадмыг үзэж сонирхоно. Энэ нь төвлөрсөн их
хөл хөдөлгөөнөөс хол, илүү дотно бөгөөд жинхэнэ монгол ахуйг мэдрүүлдэг.
Хөвсгөлийн байгальд болох бөх, сур харваа, хурдан морины уралдааныг үзнэ.
- Морин
уралдаан: Наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг бөгөөд хүүхэд багачууд
15-30 км зайд уралддаг. Орон нутгийн наадамд цөөн морь уралддаг тул
барианы зурхай дээр ойроос үзэх боломжтой.
- Бөхийн
барилдаан: Жингийн зааггүйгээр хүч чадал, уран мэхээ уралдуулдаг
уламжлалт барилдаан. Орон нутгийн наадамд ихэвчлэн 64-128 бөх барилддаг.
- Сур
харваа: 60-75 метрийн зайд орших сур хэмээх арьсан байг харвадаг. Та
харваачдын техникийг ойроос харж, наадмын уур амьсгалыг мэдрэх болно.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
Хөвсгөл нуурын эргээр бага зэрэг алхсаны дараа өмнө зүгийг
чиглэн хөдөлнө. Замдаа эртний нүүдэлчдийн соёлыг харуулах Уушгийн өврийн
буган хөшөөг үзнэ. Мөрөн хотод үдийн хоол идээд, хойд Монголын дэлгэр
сайхан нутаг, толгодыг дайран Шинэ-Идэр сум руу явна. Үдээс хойш байгалийн
сайханд байрлах гэр бааздаа хүрнэ. Энд морь унах, малчин айлаар зочлох
боломжтой.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Сөнөсөн галт уулсаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дээш
2,060 метрт орших цэнгэг уст Тэрхийн Цагаан нуур руу явна. Нуурын эргээр
зугаалж, Хоргын тогоо руу өгсөж байгалийн үзэмжийг дээрээс тольдоно. Мөн
галт уулын чулуулаг тогтоц, жижиг агуйнуудыг үзэх боломжтой.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Байгалийн эрдэст халуун рашаанаараа алдартай Цэнхэрийн
халуун рашаан руу хөдөлнө. Замдаа Чулуутын хавцлын гайхалтай тогтцыг
үзнэ. Цэцэрлэг хотоор дайрч, 17 дугаар зууны үед баригдсан Заяын гэгээний
хүрээний музейг үзнэ. Орой нь 85°C халуунаар оргилон гарах халуун рашаанд
амарч, ой мод бүхий уулсын дунд алжаалаа тайлна.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
Хоол: Өглөө, өдөр, оройн хоол.
1220 онд Орхоны хөндийд байгуулагдсан Их Монгол Улсын эртний
нийслэл Хархорин хотод ирнэ. Энд 1586 онд баригдсан, 108 суврагаар
хүрээлэгдсэн Эрдэнэ зуу хийд, Хархорум музейг үзэж, гар урлалын захыг
сонирхоно. Энэ газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн
соёлын дурсгал юм.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
) Төв Монголын уудам нутгаар дамжин Говийг чиглэн
явна. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших Онгийн хийдийн
туурьд хүрнэ. Өмнө нь Төвөдийг зорих сүсэгтэн олны зогсоол болдог байсан энэхүү
хийдийн тууриар зугаалж, говийн жаргах нарыг харна.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
Хоол: Өглөө, өдөр, оройн хоол.
Дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой Баянзагт
хүрнэ. Энд 1922 онд Рой Чапмен Эндрюс анх удаа үлэг гүрвэлийн өндөг олсон
байдаг. Жаргах нарны туяанд улаан элсэн хавцлууд шатаж буй мэт харагддаг
үзэсгэлэнт тогтцыг үзэж, орон нутгийн музейтэй танилцана.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
"Дуут элс" гэгддэг Хонгорын элс рүү 4-5 цаг
явна. 180 км үргэлжлэх энэхүү элсэн манхан 80 метр хүртэл өндөр бөгөөд элсний
орой дээрээс говийн байгалийг тольдоно. Тэмээчин айлд зочилж, тэмээ унаж элсэн
манхнаар аялна.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Гурван Сайхан уулын Ёлын ам руу хөдөлнө. Өндөр хадан
хавцал бүхий энэхүү аманд зуны халуунд ч мөс байдаг нь гайхалтай. Хавцлын
дундуур 2 км орчим явган аялал хийж, байгалийн музейг үзнэ.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Гурван Сайхан уулын Ёлын ам руу хөдөлнө. Өндөр хадан
хавцал бүхий энэхүү аманд зуны халуунд ч мөс байдаг нь гайхалтай. Хавцлын
дундуур 2 км орчим явган аялал хийж, байгалийн музейг үзнэ.
- Байрлах
газар: Жуулчны гэр бааз.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Өглөө Улаанбаатар хот руу хөдөлж аяллаа өндөрлөнө. Орой нь Монголын соёлын өвийг харуулсан урлагийн тоглолт үзэж, хөөмий, уртын дуу, ардын бүжгийг сонирхоно. Аяллын багийнхантайгаа дурсамжаа хуваалцаж үдшийн зоог барина.
- Байрлах
газар: 4 одтой зочид буудал.
- Хоол:
Өглөө, өдөр, оройн хоол.
Чингис хаан олон улсын нисэх буудалд хүргэж өгснөөр аялал
өндөрлөнө.
- Хоол:
Өглөөний цай.